Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
2018 оны 4 сарын 27
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт хуралдааны товд орсон Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцүүлгээс хойшлуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн УИХ-ын зарим гишүүн "Оюутолгой"-н үйл ажиллагаа, гэрээний биелэлтэд дүгнэлт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөх санал гаргасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56580
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс