ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг авч үлдэх эсэхийг хэлэлцэж байна

2018 оны 4 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдах хүн энэ 76-гийн дунд цөөхөн байх аа. Энэ УИХ-д нэлээд олон залуучууд байгаа учир намын гишүүд тэдэндээ гэмт хэргээс хол байх талаар хэлж, ойлгуулах хэрэгтэй.

Нөгөө талаар энэ Их хуралд олон бизнесмэнүүд байна. Оффшор дансанд өчнөөн хөрөнгөө нуучихаадп тэрийг зөв зүйтэй гэж суух хүмүүсийг яах билээ. Парламент төлөвшихөд энэ асуудал сөргөөр нөлөөлж байна. Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал бол өөрийнхөө гэмт үйлдэл, ёсзүйгүй байдлыг нуух халхавч болох ёсгүй.

Ж.Батзандан: УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүүлэх асуудлыг зөвхөн прокурорын саналаар биш, гишүүн өөрөө санал гаргадаг байхаар хуульчлах ёстой. Шүүхээр шалгуулаад гэм буруугүй бол гишүүний бүрэн эрхийг сэргээдэг байх ёстой. Д.Гантулга гишүүний хувьд өөрөө түдгэлзэх өргөдлөө өгсөн гэж би сонссон. Өөрөө өргөдлөө өгчихөөд байхад түдгэлзүүлэх боломжгүй, чөлөөлөх л боломжтой гээд сууж болохгүй. Энэ нь манай УИХ-ын чадамжгүйтэй холбоотой. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.

Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.  

Гишүүд үг хэлсний дараа энэ хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцүүлэхийг дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
56258
1 эможи

keyboard_arrow_up