“Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, зээл авсан асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа

2018 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар томилогджээ.

Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар ажиллах юм.

Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид зөвшөөрсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56067
0 эможи
keyboard_arrow_up