Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2018 оны 4 сарын 13

Arslan.mn

Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 1990 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага үүсгэжээ. Хөдөлмөрийн харилцаанд шинээр үүсч буй олон шинэ хүчин зүйлүүдийг хуулийн төсөлд тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр бизнесийн салбарт ажилладаг УИХ-ын гишүүд болох Ж.Ганбаатар, М.Билэгт нар хуулийн төсөлд шүүлжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Ж.Ганбаатар гишүүн "Ажил олгогч, татвар төлөгч байж үзээгүй дарга нарын боловсруулсан төсөл гэдэг нь харагдаж байна. Энэ төсөлд ажил олгогчийн үүднээс хандсан агуулга алга" гэсэн юм. Улмаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгт хандан ажлын хэсэг гаргаж, уг хуулийн төслийг нухацтай хэлэлцүүлэхийг анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56057
0 эможи
keyboard_arrow_up