Хөрш гурван улсын байгуулсан Азийн автозамын сүлжээгээр олон улсын тээвэр хийх хэлэлцээрийг баталлаа

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ЗГ, БНХАУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбаатар, Гурван улсын автозамын сүлжээ байгуулах асуудлыг дэмжиж байна. Манай байнгын хороогоор хэлэлцээгүй учир мэдээлэлгүй байна. Ерөнхий мэдээллийг нь өгнө үү. Мөн тээвэртэй холбоотой өөр асуудал байна. Европын холбооны улсаас ирж буй бараа материалд хориг тавьсан гээд ОХУ-аар дамжуулахгүй, тойруу замаар явж байгаа. Яагаад транзитаар явж байгаа юм бэ. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэгчид надаас асуугаад байх юм. Дундад Ази болон Хойд Солонгосын ачаа тээвэр ОХУ-аар дамжаад болоод байна. Яагаад Монгол Улс хоригт орсон хэрэг вэ.

Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Гурван автозамын сүлжээний хүрээнд хоёр чиглэлийн коридор байгуулахаар тогтсон. Нэг нь болох “АН-3” чиглэл бол Улаан-Үд, Хиагт, Алтанбулаг, Дархан, Сайншанд, Замын-Үүд, Эрээнээр дамжин Тианьжинд хүрнэ. Гурван улсын хэлэлцээрээр 2016 оны есдүгээр сард туршилтын тээвэр явуулж, Монголын дугаартай автомашин энэ коридороор Тианьжин очоод бараагаа аваад ирсэн. Автозамын сүлжээг дагаж, Замын-Үүд Алтанбулагийн дагуу 1050 км замд ачаа бараа хадгалах, даатгал үйлчилгээ үзүүлэх зэрэг маш олон үйлчилгээ нэмэгдэнэ.
Хоёр дахь асуултын тухайд, ОХУ-аар дамжих өнгөрөх хориотой бараа бүтээгдэхүүний асуудлаар бид ОХУ-ын Тээврийн яаманд нь асуудлаа тавьсан. Хоригт орсон хэд хэдэн хүнсний нэрийн бараа бүтээгдэхүүний жагсаалт гарсныг Д.Ганбаатар гишүүнд гаргаж өгье.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, энэ асуудлыг дэмжиж байна. Гэхдээ хэд хэдэн бэрхшээл байна. Хоёр хөрш маань Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд тавьдаг татвар маш өндөр байна. Зам тээврийн асуудал нь шийдэгдсэн ч 40-50 хувийн татвартай байхад Монголын барааа бүтээгдэхүүн гадаад зах зээлд өрсөлдөх чадахгүй. Тарифийн хязгаарыг чөлөөлөхгүйгээр энэ ажил өгөөж багатай. Мөн Монголын тээвэр зуучийн компаниуд хэдэн хувьтай оролцож, хэдэн ажлын байр нэмэгдэх вэ?

Авто тээврийн бодлогыг зохицуулах газрын дарга Батболд, Гадаад харилцааны яамаар дамжуулан татварын хөнгөлөлтийг оруулах асуудлыг тавина. Тээвэрлэлтэд гурван улс харилцан тэгш оролцохоор заасан. Хэлэлцээр соёрхон баталсны дараа 4-5 дугаар сард Хятадад анхны хурал болно. Бидний тооцоогоор тээврийн ажилд 200 орчим жолооч байнгын ажилтай болно. 3000-4000 ажлын байр нэмэгдэнэ тооцоолж байна.

Орос Хятад хоёр 2020 он гэхэд бараа эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүний 15 хувийг АН-3, АН-4 коридороор тээвэрлэх боломжтой гэж үзэж байна. 2018 оны гуравдугаар улирлаас тээвэрлэлтийг эхлэхээр зорьж байна гэв.

Гурван улсын хамтарсан хэлэлцээр байгуулагдсанаар энэ коридороор тээвэр хийхэд ачаа ачсан цэгээс , хүргэх газарт хүрэх замд ямар ч хяналт, шалгалт байхгүй гэсэн гол зарчимтай. Хэлэлцээрийн хүрээнд ЗГ-ын комисс гараад ажиллаж байна. Мөн үүнтэй холбоотойгоор зам барих, зам дагаж гэрэлтүүлэг, камержуулалт хийх шаардлагатай. Шинэ замын асуудлыг  Үндэсний хөгжлийн газар хариуцаж байна. "Чингис девелоптент" компанийн төсөл яригдаж байгаа. Манай тээврийн хэрэгслийн дугаарууд БНХАУ-ын орохгүй байна гэсэн асуудал тавьж байна хэмээн Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулав.  

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55993
0 эможи
keyboard_arrow_up