М.Энхболд: Хүүхдийн мөнгийг 80 хувь биш шаардлагатай хэсэгт олгохыг хичээх хэрэгтэй

2018 оны 4 сарын 05

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2018.04.05/ 10.00 цагт нээлтээ хийлээ. Хаврын чуулган 80,3 хувийн ирцтэйгээр эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэллээ.

Намрын чуулган завсарласнаас хойш гишүүд иргэдтэй уулзлаа. Иргэдийн аж амьдрал хүндхэн байна. Мал аж ахуй газар тариалан эрхэлж байгаа иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй байна.

2013 оноос хойш Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ 32 аж ахуйн 96 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэвч энэ нь хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байна. Газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдэхийг Засгийн газарт даалгаж байна.

Ирэх аравдугаар сард Засгийн газраас цалин нэмэх асуудлыг алин нэмэх асуудлыг УИХ-д өргөн барина гэж байгаа ч цаг хугацааг нь наашлуулах нь зүйтэй гэж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.  Хариуцлагатай, ёс зүйтэй байхыг УИХ өөрөөсөө эхэлнэ гэж би хэлж байсан. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох хуулиудыг батална.

Аймаг сумдад ажлын байр алга. Аймаг сумын нийт 15 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамжид хамрагдсан байна. Хөдөө дулаан хангамжийн асуудал орхигдсон байна. Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхний үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж ажиллах ёстой.

Хотын иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал бол замын түгжрэл. Түгжрэлийг давхар зам барьж шийдэж байгаа дэлхий нийтийн жишгийг харж үзье. Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож хиймээр байна.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байна. Улсын хэмжээнд анхан шатны шүүхийн шийдвэр 53.3 хувиар өссөн. Хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууны асуудалд онцгой анхаарах шаардлага байна.

Хар тамхи мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын тухай хууль батлуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна.

Архи согтууруулах ундааны хэрэглээ хэрээс хэтэрлээ. Авлигал албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх албан байгууллагуудын бие даасан хараат бус байдлыг хангах ёстой.

Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлыг шуурхай шийдэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох нь зөв.

Оюутолгойн төслийг тойрсон асуудлыг хуулийн биш улстөрийн аргаар шийдэх гэж оролдож байна.

Офшорын асуудлыг нэг мөр шийдэхийн тулд төр засгийн бүх институтүүд хамтран ажиллах шаардлагатай байна.

Хэрвээ хямрал тогтворжиж эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, дулааны цахилгаан станцыг барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа.

Эдийн засагт нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрэгжихгүй явсаар хоёр жилийг ардаа үдлээ. УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол УИХ хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газраас саналаа оруулж ирэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг 80 хувь биш шаардлагатай хэсэгт олгох хэрэгтэй  гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55699
0 эможи
keyboard_arrow_up