ТАНИЛЦ: УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
2018 оны 4 сарын 05
УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 10,00 цагт эхэлнэ. УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна.
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт 10 цагаас:
- Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлт.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
4 дүгээр сарын 03-ны Мягмар гарагт:
- Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 тоот захирамжаар байгуулсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр /Засгийн газар 2018.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
4 дүгээр сарын 06-ны Баасан гарагт 10.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт;
- Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55689
0 эможи