ЧУУЛГАН: 2018-2020 онд 100 цагаач хүлээж авахыг дэмжсэнгүй
2018 оны 2 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж санал хураалт явууллаа. Санал хураалт оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж горимын санал гаргаж дахин санал хураалт явуулж өгөхийг хүссэн юм. Тэрээр "Гишүүдийн ирцийг бүрдүүлж байж дахин санал хураалт явуулъя. УИХ-ын дарга ирцээ бүрдүүлэхгүйгээр санал хураалт явуулсан нь буруу" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53648
0 эможи