Энэ долоо хоногт УИХ-аар Цагаачлалын тухай асуудлыг хэлэлцэнэ
Ирэх долоо хоногт цагаачлалын тухай асуудал багтаж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоож өгчээ.
Үүнд: 1.Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
2.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
3.бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.
3.Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай:
1.Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;
2.Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;
3.бусад аймагт 2-оос дээшгүй.
Хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах хуваариас тодруулна уу.
Байнгын хорооны хуралдаан:
Хоёрдугаар сарын 06-ны Мягмар гаригт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслүүд.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
Бусад.
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
Байнгын хорооны тогтоолын төсөл.
02 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бусад.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Хэлэлцэх асуудал:
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Чуулганы Нэгдсэн хуралдаан:
02 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гаригт 10.00 цагаас:
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бусад;
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хаалт болно.