Байнгын хороод хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 7 сарын 02

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдан Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 6.4.5-д “Нэг сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий цалингийн зардлаас бусад орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр” гэж заасныг “Нэг сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр” хэмээн өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь дэмжив. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5304
0 эможи
keyboard_arrow_up