Донорын тухай хуулийг шинэчлэн найруулж баталлаа

2018 оны 1 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эмч нарын мэдлэг, ур чадвар дээшилсэн, техник, тоног төхөөрөмж нэг үеэ бодвол сайжирсан зэрэг нь дотооддоо эмчлэх боломжтой өвчний тоог нэмэгдүүлж байгаа. Харин хууль эрх зүйн хувьд дутагдалтай зүйлс байна гэж үзэн Засгийн газраас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тархины үхжилттэй болон амьд гэсэн хоёр төрлийн донорын асуудал хуульчдагдах юм. Тархины үхжилттэй буюу бурхан болсон иргэний эд эрхтнийг донор болгох асуудлыг Монгол Улс анх удаа хуульчилж байгаа нь энэ.

Донорын асуудал ардаа хүний эд эрхтний наймааг бий болгочих вий гэсэн хардлага дагуулж байдаг. Тиймээс эмч, өвчтөн, донор болон тэдний ар гэрийнхнийг ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоохыг хуулиар хориглож байгаа бөгөөд тэднийг хооронд нь холбож зуучлах бүтэц бий болох ажээ. Мөн зөвхөн Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүл, ураг садандаа л донор болохыг зөвшөөрөх юм байна.

1998 оноос хойш Монгол Улсын иргэд гадаад руу явж эмчилгээ хийлгэхэд нийтдээ 110 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгааны дүн гарчээ. Донорын асуудлыг нарийвчлан тусгасан энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эмчилгээ хийлгэхээр гадаадыг зорих иргэдийн тоо буурна гэж үзэж байгаа юм. Донорын тухай хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52601
0 эможи
keyboard_arrow_up