Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигчийг дэмжив

2014 оны 7 сарын 02

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай асуудал хэлэлцэв.

Тус байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. 

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5259
0 эможи
keyboard_arrow_up