Хорт хавдарыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарна

2018 оны 1 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

 Тус хуулийн төсөлд хорт хавдар түүнийг эрт оношлох эмчлэх, тоо хэмжээг бууруулах зорилго оршиж буй юм.

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг дараахь байдлаар хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Үүнд:

  • 40, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа;
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
  • 50, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.

Умайн хүзүүний хорт хавдрын тухайд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг, элэгний хорт хавдрын тухайд элэгний вирусийн халдвар тээгч болон 45-аас дээш насны хүмүүсийг, ходоодны хорт хавдрын тухайд 40-өөс дээш насны бүх хүнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар зорилтот бүлгийн хүн амаар сонгосохоор тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52553
0 эможи
keyboard_arrow_up