УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг батлав

2014 оны 7 сарын 01

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар Өршөөлийн тухай хуулийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байгаад шүүмжлэлтэй хандаж хуулийн төслийг яагаад хойш нь тавиад байгаа талаар лавласан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариултдаа, Өршөөлийн тухай хуулийн төслийг хойш нь тавих бодол байхгүй. Намрын чуулган эхлэхээс өмнө хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын захирамж гардаг. Энэ мэт чухал хуулийн төслүүдийг гишүүдээс, Засгийн газраас санаачилсан гэдэг ч юмуу заавал аль нэг нь гэлгүйгээр бусад асуудлын хүрээнд ирэх намрын чуулганаар хэлэлцээд явах боломжтой гэв.

Ингээд “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 63,9 хувийн саналаар баталлаа.

Дараа нь Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан.

Хэлэлцүүлгийн шатанд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн горимын саналаар санал хураалт явуулж 85,2 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал дэмжигдсэн тул хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг 80.0 хувийн саналаар дэмжсэнээр Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдав.

Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, уг асуудлаар хуулийн хугацаанд олгогдсон хэмжээнд завсарлага авах горимын санал гаргасан. Улсын Их Хурлын дарга завсарлагыг үдээс хойших хуралдаан хүртэлх хугацаанд өгч буйгаа дуулгасан юм.

Мөн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

жлын хэсгээс гаргаж Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор тус бүр санал хураалт явуулсныг дэмжлээ.

 

Байнгын хорооны саналаар хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 79,6 хувийн саналаар дэмжив.

Мөн дагалдах бусад хуулийн төслүүдээр нэгбүрчлэн санал хураалт явуулсныг дэмжиж баталлаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5230
0 эможи
keyboard_arrow_up