УИХ-ын дэд дарга Л.Цог ноён Петр Кинштетрийг хүлээн авч уулзав

2014 оны 7 сарын 01

УИХ-ын дэд дарга Л.Цог 2014 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Манай Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр нь 23 жил энэхүү албан тушаалыг хашиж буй. УИХ-ын дэд дарга Л.Цог 1996-1999 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

УИХ-ын дэд дарга Л.Цог хэлэхдээ, Эртний танил Петр Кинштетр манай Улсад айлчилж байгаад талархаж байна. Би УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бид хоёр талын харилцан айлчлал хийж байсан. Тухайн үед хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан үеэ дурсаж буйгаа онцлов.

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр, Эрхэм Их Хурлын дэд дарга тантай 10 жилийн дараа уулзаж байгаадаа баяртай байна. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол одоо УИХ-ын дэд дарга болсонд баяр хүргэе гэв. Мөн тэрээр хоёр Улсын Парламентын Тамгын газрын харилцаа дахин сэргэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Л.Цог Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсэв. Уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг  байлцав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5229
0 эможи
keyboard_arrow_up