ФОТО: Хуульч С.Нарангэрэлд Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртээлээ
2018 оны 1 сарын 13
Ардчилсан Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимэдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2018.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Энэхүү нэр хүндтэй шагналыг хуульч, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор С.Нарангэрэлд УИХ-ын дарга М.Энхболд гардууллаа. Шагналыг дагалдуулж Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгодог уламжлалтай.
Хуульч, эрдэмтэн С.Нарангэрэл нь 1953 онд төрсөн бөгөөд 1975 оноос хойш өдийг хүртэл Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52274
0 эможи