Стратегийн орд газрын талаарх заалтыг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ

2014 оны 7 сарын 01

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч чуулганы үдээс хойших хуралдаан хүртэл хойшлогдлоо.

Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгээс уг хуулийн төслийн талаар бүлгийн байр суурийг нэтгэх шаардлага байгаа тул үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага авч байгааг хэлсэн юм.
 
Түүнчлэн эвслийн бүлгээс Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Г.Уянга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулсан байна. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг болон Г.Уянга нарын гишүүд уулзаж уг хуулийн төсөл дэх Стратегийн орд газартай холбоотой зохицуулалтыг тодорхой болгохын тулд энэ хэсэг заалтыг ирэх намрын чуулган хүртэл хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэсэн санал гаргажээ.
 

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийг чуулганы үдээс хойших хуралдаанаар баталсан ч бүтнээр нь биш хэсэгчлэн батлах болж байгаа юм. Эсвэл үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг бүхлээр нь намрын чуулган хүртэл хойшлуулж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5221
0 эможи
keyboard_arrow_up