Наамдаар таван өдөр амрахаар боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.40 цагийн орчимд эхэлж, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахдаа УИХ дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн хуваарилалт хийж буй юм байна.
Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Яг одоо Наадмаар таван хоног амрах буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, Үндэсний их баяр наадмаар 14,15-ны өдрүүдэд амрах тухай, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж баталлаа.
Наадмаар амрах асуудалтай холбоотой Д.Лүндээжанцан, А.Бакей, Ө.Энхтүвшин гишүүн нар саналаа хэлсэн.