Парламент “F” үнэлгээтэй ажиллав

2014 оны 7 сарын 01

Хуульд заасан хуваарийн дагуу УИХ-ын чуулган өнөөдөр завсарлах нь. Хэрвээ УИХ-ын дарга захирамж гаргаж чуулганыг сунгахгүй бол товлосон асуудлаа хэлэлцэж, баталсан батлаагүйг үл хамааран шууд амрахаар зэхжээ.

Өнөөдөр Ашигт малтмалын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрөөс төмөр замын талаар баримтлах зарим арга хэмжээний тухай зэрэг нэн чухал 10 гаруй хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна. Тэгэхдээ энэ бүх хуулийн төслүүдийг нэг өдрийн дотор хэлэлцэж чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч хаврын чуулганы хуралдааныг хангалттай гэж үзсэн бололтой, УИХ-ын гишүүд.

Гэвч өнгөрсөн хугацаанд парламент хэр үр дүнтэй ажилласан бэ. Тэд үнэхээр яаран сандран чуулганаа завсарлуулж, ээлжит бус хуралдуулах шаардлагагүй их ажил амжуулж чадсан уу гэдэг асуултад хангалтгүй дүгнэлт өгмөөр байна.

өрөвдүгээр сарын 7-нд нээлтээ хийснээс хойшхи гурван сарын хугацаанд УИХ-ын чуулган завсарлах, хуралдааныг орхиж гарах, эсвэл нэг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцэх, гацаах, унагах гэсэн зарчмаар ажиллаж байлаа. УИХ-ын даргын захирамж гарч хэлэлцэх асуудлын дарааллыг баталснаар бол 24 чухал хууль батлагдсан байх учиртай. Тэнд тусгасан хуулийн төслүүдээс өнөөдөр хэдийг нь баталж, хэчнээн хууль хэрэгжиж эхэлсэн бэ гэхээр маш хангалтгүй үнэлгээ өгч болж байна. Илүү үг нуршилгүйгээр З.Энхболдын тэргүүлсэн танхим энэ гурван сарыг хэр үр дүнтэй өнгөрүүлснийг онцлоё.

Дэлгэрэнгүйг: http://news.gogo.mn/r/142944

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5215
0 эможи
keyboard_arrow_up