Өнөөдөр УИХ дахь дөрвөн байнгын хороо хуралдана
![](https://websites.mn/arslan/assets/images/20140402/bbh.jpg)
1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай, эцсийн хэлэлцүүлэг/;
Шилэн данс болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан "Б" танхимд:
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)