УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар мэдээлэл хийв

2014 оны 6 сарын 30

УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл батлагдах гэж буйтай  холбогдуулан өнөөдөр  Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга, мэдээллийн эхэнд байгалийн баялгийг шударга хувиарлах зарчим алдагдсаны дээр маргаантай байгаа лицензийн асуудал одоо болтол шийдэгдээгүй атал “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг батлах гэж яарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.

Тэрээр өнөөгийн парламентад зөвшилцлийн хэлбэр алдагдаж буйг онцлохын зэрэгцээ зарим улстөрчид аль нэг уул уурхайн компанийн  халхавч болж ашигтай байх бүхий л  нөхцөл боломжоор нь хангаж байгааг шүүмжлэв.

УИХ-ын дэд дарга Л.Цог байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон гэдгийг энэ үеэр онцлоод Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу байгалийн  баялгаас  ард түмэн хувь хүртэж чадах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүд бол монголын ард түмнийг төлөөлж байгаагийн хувьд үүнд хяналт тавьж байх ёстой. “Шударга- ёс” эвслийн өмнөө тавьсан олон чухал зорилтын нэг нь ард түмнээ парламтентад бүрэн төлөөлөх, хяналт тавих явдал  хэмээв.

УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээллийн төгсгөлд Засгийн газар "Газрын тухай" хуулийн төслийг татсан шигээ “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас татаж авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5169
0 эможи
keyboard_arrow_up