УИХ-ын шинэ оны эхний долоо хоногийн үйл ажиллагааны ХУВААРИЙГ БАТАЛЖЭЭ

2017 оны 12 сарын 30

Arslan.mn

УИХ-ын 2018 оны эхний долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь, хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталжээ. 
Зөвлөлийн баталсан хуваарийн дагуу шинэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт УИХ дахь намын бүлгүүд болон зарим ажлын хэсэг хуралдах юм. Харин лхагва гарагт Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болон Эдийн засгийн байнгын хороо хуралдах аж.
Тэгвэл шинэ оны эхний чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд “Гэр хорооллыг дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар” мэдээлэл хийхээр төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51680
0 эможи
keyboard_arrow_up