УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
УИХ-ын чуулганы өнөөдрийн буюу пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэхээр төлөвлөөд буй юм. Үүний дараа Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиудын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан, Ажлын хэсэг хуралдах шаардлагатай гэсэн шалтгаанаар ирэх долоо хоног хүртэл хойшлоод байна.