Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа

2017 оны 12 сарын 22

Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна. 

Arslan.mn

Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг. 

Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. 

Тэгвэл Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа дээр  УИХ-ын гишүүн Б. Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр ханджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51454
3 эможи
keyboard_arrow_up