ОХУ, БНХАУ-аас авч буй цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөллөө

2017 оны 12 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн ОХУ, БНХАУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай юм. Хуулийн төсөлд дурдсанаар 2020 оныг дуустал гааль болон НӨАТ-аас чөлөөлөх ажээ. Уг хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Энэхүү хуулийн төсөл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51427
0 эможи
keyboard_arrow_up