НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг төслөөр ОХУ-аас импортоор оруулж ирж байгаа цахилгаан, эрчим хүчийг НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудал яригдаж байгаа юм.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэв. Гишүүн Д.Тэрбишдагва "Сэргээгдэх эрчим хүчийг сэргээх ажлыг дэмжиж байна. Үүнийд сайд Ц.Даваасүрэн хэрэгжүүлж чадна. Гэхдээ Ц.Даваасүрэн хоёр нүүр гаргаад байгаа шүү" гэдгийг анхааруулав.
НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг . хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн үдээс хойшхи хуралдаанаар Гаалтын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.