Өнөөдөр УИХ дахь гурван байнгын хороо хуралдана

2014 оны 6 сарын 30

Өнөөдөр УИХ дахь гурван байнгын хороо хуралдана. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлууд хүргэж байна.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 16.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5112
0 эможи
keyboard_arrow_up