Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллах боломжтой болов
2017 оны 12 сарын 07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Уг хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжтой болж байгаа юм. Энэхүү хуулийн төслийг одоогоос жилийн өмнө тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн барьж байлаа. УИХ дахь сөрөг хүчин "МАН гишүүдээ төрийн албанд давхар ажиллуулах нь. ИТХ-ын төвшинд "давхар дээл" бий болголоо" хэмээн эсэргүүцэж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50802
0 эможи