Хууль зүйн байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчийг томилжээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20140627/HZBH06.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилжээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдсоны дараагаас орны хүнийг томилох асуудал яригдсан юм.
Удалгүй УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлсэн билээ. Гэтэл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах ёстой байсан ч УИХ-ын дарга парламентаар асуудлыг оруулалгүй захирамж гарган, үүрэг гүйцэтгэгч томилж шийдсэн тухай эх сурвалж мэдээлж байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)