М.Энхболд: ДОХ-ын тархалтыг зогсооход Монгол Улс, монголчуудын оруулах хувь нэмэр их байх учиртай

2017 оны 12 сарын 01

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдөрт зориулан үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Өнөөдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсээр 20 гаруй жил болж байна.

Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудал тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын, монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай.

НҮБ-аас энэ өдрийг энэ жил “Бид сэргийлж чадна, харин Та, би сэргийлж чадна, харин Та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход төр, түмнээ төлөөлсөн эрхэм гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна.

ДОХ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, төрийн бус байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэж байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50540
0 эможи
keyboard_arrow_up