УИХ: Хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

2017 оны 11 сарын 28

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн протоколоор дараах өөрчлөлтийг оруулжээ.

-Компанийн засаглал. Компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл (ТУЗ), Ерөнхий хороо гэсэн гурван түвшинт удирдлагад шилжүүлэх;

-Шинэ дүрэм. Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх үүргийг зааглан тогтоох;

-Санал хураах зарчим. “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзаж, олон хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжих;

Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар батлуулснаар энэхүү банкыг үүсгэн байгуулсан хэлэлцээр болон банкны дүрэмд оруулах өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, банкны гишүүний эрх хадгалагдана хэмээн Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай олон улсын банкны дүрэмд 1970 оны 12 дугаар сарын 18, 1977 оны 11 дүгээр сарын 23, 1990 оны 12 дугаар сарын 18 болон 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколоор тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.

Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг манай улс соёрхон баталснаар банкны гишүүний эрх хадгалагдах юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50362
0 эможи
keyboard_arrow_up