“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө

2017 оны 11 сарын 27

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр  тус музейд боллоо.

"1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш 26 жилийн хугацаанд эмхэтгэлийн 1000 дугаарт нийт 14 мянга гаруй хууль эрх зүйн акт нийтлэгдсэн" хэмээн ёслолын ажиллагааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар онцолсон.

Эмхэтгэлийн 1991 онд хэвлэгдэн гарсан анхны болон 1000 дахь дугаарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм.

Тэрбээр энэ үеэр, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллагууд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг барьж ажилладаг, өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ эмхэтгэлийг ашигладаг. Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан Монголын цорын ганц, түүхэн үнэ цэнтэй хэвлэл” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хариуцан ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрын үе үеийн ажилтнуудад, эмхэтгэлийг хэвлэн гаргахад гар бие оролцдог бүх хүмүүст талархал дэвшүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50295
0 эможи
keyboard_arrow_up