Н.Номтойбаяр гишүүн эрсдлийн менежментийн хичээл заана
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр Н.Номтойбаяр гишүүн санал гаргаж байлаа.
Тэрээр 2013 оны төсвийн гүйцэтгэлийн алдаатай асуудал бол энэ бодлогоос үүдэлтэй болж байна. Задалж үзвэл цогц хөгжлийн бодлого байхгүй учраас мөнгөний бодлого нь буруу явчихсан. Дотоод хариуцлагын систем гэж байхгүй байгаа юм. Харин энэ асуудлуудад хариуцлагын асуудал ярихгүй бүр өөгшүүлж, урамшууллаар шагнаж байдаг. Хэчнээн ажлын байр бий болгож, хэчнээн хүний амьрдлыг баталгааг хангах вэ, хэчнээн хүнийг ядуурлаас гаргах, хэчнээн хүнийг боловсролтой болгож байгаа вэ. Энэ тоо баримт муудсан байгаа.
Ажилгүйдэл буураагүй бүр 110 мянгаар нэмэгдсэн байгаа. Гэтэл хөдөлмөрийн яам маань Америкын “Ренд” гэх судалгааны байгууллагатай жишээтэй. Хэрэв ажилгүйдлийг хэрхэн буруулах талаар 1.3 их наяд төгрөгийг төлж зөвлөгөө үйлчилгээ авч байх гардныхан заагаад өгдөг бол энэ Хөдөлмөрийн яам гэж байх шаардлага байгаа юу.
Мөн эрсдлийн менежмент гэж юу байдгийг эрх баригчид маань мэдэх үү. Мэдэхгүй бол надаар заалгаж авч болно гэж ширүүхэн хэлж байсан юм.
Харин саналынхаа сүүлд би сардаа нэг 1.200.000 мянган төгрөгийн цалин авч байгаа. Гурван сар суугаад 3.700.000 мянган төгрөгийн зардалтайгаар ажилгүйдлийг буруулах, ажил хөдөлмөрийн үнэлэгээг нэмэгдүүлэх цогц бодлогыг боловсруулаад чадаж байгаа ш дээ. Гэтэл 700 мянган доллар үргүй зардал гаргах шаардлага байна уу. Монгол улс үүнийгээ өөрөө хийж чадна ш дээ.
Би одоо веб сайтаас татаж үзээд сууж байна. 2000 мянган судалгааны ажлыг үнэгүй татаж авах боломжтой байгаа юм. Иймэрхүү асуудлуудад зардал гаргах хэрэггүй шүү дээ гэж хэллээ.