2013 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой Хэн, Юу хэлэв?
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүд орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн ч хяналтын тогтолцоо муу байна хэмээн шүүмжилж байлаа. Мөн Төрийн албан хаагчдын тоо хэрхэн нэмэгдсэн, түүний шалтгааныг тодрууллаа.
Үүнтэй холбоотой гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Би энэ 50 тэрбумын асуудлын дэлгэрэнгүй тайланг асуусан.
Өнгөрсөн хуралдаанд бид дэлгэрэнгүй ярьсан байгаа. Аудитын дүгнэлтээс харах юм бол Монгол улс хоёр төсөвтэй байх тогтолцоо байхгүй болжээ.
Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн асуудлаар Ч.Сайханбилэгт дөрвөн удаа албан бичиг явуулсан. Би энэ 50 тэрбумын асуудлын дэлгэрэнгүй тайланг асуусан. Гэтэл өнөөдөр хүртэл тендер зарласан материал, гүйцэтгэлийн тайланг ирүүлээгүй байдал нь өөрөө хардалт төрүүлээд байна.
Сайханбилэг гишүүн ээ би нарийн юм асуугаагүй. Харин энэ 50 тэрбумд Аудитын дүгнэлт гаргуулах хэрэгтэй байна. Түүнээс таныг гаргаж өөрөө хийж өгөх гэж хэлээгүй шүү дээ.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг: Нууцлаад байгаа зүйл байхгүй
Албан бичиг ирсэн байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийх учир түүнээс дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно гэсэн хариулт өгсөн юм. Энэ үеэр асуулт асууж тодорхойлж болно. Харин одоо тендерийн материалуудыг гаргаж өгч болно. Нууцлаад байгаа зүйл байхгүй. Ер нь ажил хийхийн хажуугаар ийм нэг том ажил гарч ирж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энэ Ч.Сайханбилэг сайд буруу ойлгосон болов уу
Энэ асуудлыг Шадар сайдаас асуух хэрэгтэй байсан юм. Миний багцанд байгаа мөртлөө Шадар сайдын хариуцдаг асуудал болоод байна.
Харин одоо Ч.Сайханбилэг энэ асуудлыг Д.Тэрбишдагва сайдад өгч тендерийн бичгүүдийг авч өгөөрэй.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:
2013 оны 12-р сарын байдлаар Монгол улсын гадаад дотоод өрүүд яг ямар хэмжээтэй байгаа вэ? Энэ нь ДНБ-ний хэдэн хувийг эзэлж байгаа талаар хэлж өгөөч. Хоёрт засгийн газрын баталгаа 60%-т хүрсэн уу, 40 хувьтай байгаа юу. Тодорхой хариулт хэлээрэй.
Сангийн сайд Ч.Улаан: Монгол улсын өрийн хэмжээ ДНБ-д эзлэх хувь нь 49.9 хувьтай байна
2013 оны 12-р сарын 31-ны байдлаар Монгол улсын өрийн ДНБ-д эзлэх хувь нь 49.9 хувьтай байсан. Хуулиар тогтоосон 50 хувийн үзүүлэлтэд багтаж байгаа. Засгийн газраас батлагдсан баталгааны дүн орсон байгаа юм.
Дотоодын өр 60 хувьд хүрсэн гэж ярьсан байгаа. Гэтэл 2012 оны төсвийн гүйцэтгэлд Олон улсын валютын сангийн тооцоонд үндэслээд хэвлэл мэдээллийнхэн 60 хувьд хүрсэн гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Манайд бол тогтвортой байдлыг хуулиар тооцоо хийх аргачлалаар хийнэ. Тийм учраас зөрүү гарч байна.
Ажлын хэсэг Нарангэрэл:
2013 оны 12-р сарын 31-ны байдлаар ЗГ-ын гадаад зээлийн өрийн үлдэгдэл 3.6 их наяд дотоод үнэт цаасны өрийн үлдэгдэл 1.8 их наяд, Гадаад үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.7 их наяд, Засгийн газрын батлагаа 1.1 их наяд, Төрийн өмчийн оролцоо орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн өрийн үлдэгдэл 1.6 их наяд, орон нутгийн өмч болон орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн өрийн үлдэгдэл 174 тэрбум төгрөг байна. Мөн Татварын урьдчилгаа төлбөр 372.5 тэрбум төгрөг байна. Эдгээр нь нэрлэсэн үнээр дүнгээр 11.2 их наяд төгрөг байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан :Одоо төсвийн мөнгөөр онгоц онгоцоор гадаадад аялж байна шүү дээ
Төсвийн гүйцэтгэлийн байдлын учрыг олохгүй байна. Үндсэн чиглэл гэдгийг төлөвлөх асуудал дээр их яриа болдог. Хууль тогтоох эрх мэдлийн амин чухал зүйл бол төсвийн гүйцэтгэлийн дагуу бусад байгууллагуудад хяналт тавина. Аудитыг энэ зорилгоор байгуулсан учир дүгнэлт хийх учиртай юм.
Харин үр дүнгийн зөвлөмжийг үр дүнтэй болгох хэрэгтэй байна. Энэ зуузан материлаас гадна сангийн мөнгөний хяналт шалгалтын асуудлыг орхигдуулж байна. Одоо төсвийн мөнгөөр онгоц онгоцоор гадаадад аялж байна шүү дээ. Энэ асуудлыг ярингуут заавал явах шаардлагатай байна гэж ярьдаг.
Сангийн сайд Ч.Улаан: Төрийн албан хаагчийн тооны хувьд орон тоо нэмэгдсэн байгаа
Ер нь механизмын талаас ярих асуудал байгаа нь үнэн юм. Улсын төсвийн тайлан гүйцэтгэлийг УИХ хянаж баталдаг юм. Тийм учир аудитын дүгнэлтийн хамтаар танилцуулж байна.
Төсөв нь мөнгөний зарцуулалтаар нийцэж байгаа юм. Орон нутгийн иргэдийн хурлын төсвийн зарцуулалтын асуудлыг өөрсдөө баталж байгаа учир хяналтгүй байгаа асуудалд санал нэг байна. Төрийн албан хаагчийн орон тоо нэмэгдэж байгаа. Статистик мэдээг танилцуулъя.
ТАХ-ын тооны хувьд орон тоо нэмэгдэж байгаа.Үүнтэй холбоотой ҮАГ, ТАЗ-ээс судалгаа хийж байгаа. 2014 оны 18.6 мянган хүнд ажиллана гэсэн үзүүлэлтээр санхүүжин явж байгаа.
2013 онд 176, 2012 онд 178.5, 2011 онд 160.1 , 2010 онд 154.5 мянган хүний төсөв батлагдаж байсан байна.
2014 онд 3866 орон тоо шинээр нэмж баталсан байгаа. Батлах явцад 400 гаруй орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хэмнэгдсэн байгаа. 1354 орон тоо байна. Орон нутаг бусад байгууллагын шийдвэрээр 743 орон тоо байна. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс дагаж гарч ирсэн 900 гаруй орон тоо байна. Урьд нь нөхөж авсан 900 гаруй орон тоо байна. Байгууллага нэг бүрээрээ гарсан байгаа.
Гадаад харилцааны сайд Л.Болд : Гадаад томилолтоор 558 сая төгрөгийн томилолтын зардал гарсан байгаа
Гадаад томилолтоор 558 сая төгрөгийн томилолтын зардал гарсан байгаа. Энэ ажил бол манай үндсэн ажил шүү дээ. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд 3 нугалж яриад байгаа.
Аудитад нэгдсэн дүнг өгсөн байгаа. Харин энэ асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Яам дээр бол ханшийн зөрүүнээс 9 сая төгрөгийн илүү зардал гарсан байгаа. Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар танилцуулах болно.
Саналтай гишүүд:
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:Чингис бондтой холбоотой гэрээг бүтэн жилийн турш асуугаад гаргаад өгөхгүй байна
ҮАГ-аас хийсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ тайлангаас харахад төрийн байгууллагууд замбараагүй байна. Ажил амын зөрөө их эсрэгээрээ гарч байна. Өрийн байдал нэмэгдэж байгаад санаа зовж байна. Харин төрийн албыг нэгээр ч нэмэхгүй гэсэн. Гэвч өнөөдрийн эдийн засгийн хямралын үед төрийн албыг бүр данхайруулж байдаг юм.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Ажлын гол нь үр дүнгийн асуудалд анхаарах хэрэгтэй байна
2013 оны төсөв дээр их анхаарах зүйл гарч байгаа. Гадаад харилцааны сайд аргагүй байдлаас гэсэн тайлбар өгч байна. Төсвийн гадуур дансны асуудал гарч байна. 108 гадуур данс нээсэн 78 –ыг аудитын газар илрүүлсэн гэсэн. Харин энэ асуудалтай холбоотой хариуцлага тооцох хэрэгтэй юм. Дарга нарын машины лимит хэтэрсэн байгаа. Энэ асуудлуудыг дараагийн төсвийн тодотголд тусгах хэрэгтэй байна. Төрийн албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг сайн нягтлах ёстой юм. Аудитын газрын үр дүнгийн аудит хийх хэрэгтэй байна ш дээ. Нэг настай цэцэг тарих ажилд ийм их мөнгө зарцуулах хэрэг байна уу. Ажлын гол нь үр дүнгийн асуудалд анхаарах хэрэгтэй байна.
Өр авлагын асуудалд хяналт тавих шаардлагатай бол нэмэлт мэдээллийг авах замаар 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хянаж авч үзэх ёстой юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа :Битүү захыг төр өөрөө хийх шаардлаггүй болж байгээ гэх мэт олон зүйл байна
Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг нэг мөр журамд оруулах ёстой. Эдийн засгийн сайд гэж дураараа авирлах хүн бий болжээ. Засгийн газраас тэр хүний эсрэг үг хэлэх хүн алга болж байна шүү дээ. Улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг өнөөдрийг бодод зарцуулж болохгүй юм. Эрх баригч нар маань энэ асуудал дээр дүгнэлт хийхгүй бол болохгүй шүү.
Бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу шууд гэрээ хийх асуудал байж болохгүй юм. Ажил цалгардаад байна гэж шууд гэрээ хийдэг болсон. Тод жишээ бол гудамж төсөл болж таарч байна. Битүү захыг төр өөрөө хийх шаардлаггүй болж байгаа гэх мэт олон зүйл байна. Бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилтэнд тодорхой шалгалт хийж дүгнэлт гаргах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Төсвөө төсөвлөсөн чиг төсөвлөдөг болмоор байна
Төсвийн гүйцэтгэлд хариуцлага тооцуулах асуудал яригддаг юм. Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байхад 19 гишүүнтэй засгийн газраас танхимд 3 сайд сууж байна. Энэ гурван сайд гэдэг одоо олонх болчиход байна ш дээ. Энэ асуудал бол засгийн газрын парламентын дээр гараад суусан асуудал биш үү. Бид бүр цайрсан байна ш дээ.
Төсвөө төсөвлөсөн чиг төсөвлөдөг болмоор байна. Засгийн газар төсвийн хуулиа зөрчсөн асуудалд хариуцлага тооцож УИХ-д тайлагнах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
2013 оны санхүүгийн тайланг хэлэлцэж байна. Энэ асуудалд хангалтгүй байна. Үл тоомсорлох байдлаар хандаж байна. Хэлээд үг авахгүй байна шүү дээ. Чингис бондын мөнгийг төсөв сулгаагүйгээс олон асуудал үүсээд хардалт төрүүлж байна. Аудитын газар засгийн газрыг засгийн газар чиг ажиллах хүртэл шахаж ажиллах ёстой. Бүтэц дээр хэмнэлт бий болгох хэрэгтэй юм. Халамжийн алба болмооргүй байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Гадаад томилолт бол 93.4 сая төгрөгөөр хэтэрч байгаа нь үнэн
Төсвийн хөрөнгийг, татвар төлөгчийн хөрөнгийг хуулийн дагуу хэлэлцэж байгаа дээр санал нэг байна. Уул уурхайн сайдын багцаас 93.3 сая төгрөг гадаад томилолтын зардал хэтэрсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ бол төсвийн тухай хуулийн дагуу хийгдэж нэгтгэсэн байгаа. Дотоод томилолтын зардал 138 сая төгрөгөөр хэмнэгдэж гадаад томилолт бол 93.4 сая төгрөгөөр хэтэрч нийлбэр дүнгээр 43.4 сая төгрөгийн хэмнэлт гарсан байгаа.
17.7 тэрбум төгрөгийн авлага байна гэж ярьж байна. Өмнөх сард нь ажил хийгдэж дараагийн сард улсын төсөвт орох ёстой байдаг. 2013 оны тухайд ажил хийгдээд дараагийн жил орох ёстой авлага болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Аудитын дүгнэлт бол сайн гарсан байгаад талархаж байна
2013 оны төсөв бол төлөвлөлтөөсөө эхлээд алдаатай болсон турхай ярьж байгаа. Харин Ч.Улаан сайд маань засна гэж хүлээн зөвшөөрсөн. Засахгүй бол улам хүнд болно гэдгийг сангийн яам мэдэж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Эрсдлийн менежмент гэж юу байдгийг эрх баригчид маань мэдэх үү
2013 оны төсвийн гүйцэтгэлийн алдаатай асуудал бол энэ бодлогоос үүдэлтэй болж байна. Задалж үзвэл цогц хөгжлийн бодлого байхгүй учраас мөнгөний бодлого нь буруу явчихсан. Дотоод хариуцлагын систем гэж байхгүй байгаа юм. Харин энэ асуудлуудад хариуцлагын асуудал ярихгүй бүр өөгшүүлж, урамшууллаар шагнаж байдаг.
Эрсдлийн менежмент гэж юу байдгийг эрх баригчид маань мэдэх үү. Мэдэхгүй бол надаар заалгаж авч болно.
Хэчнээн ажлын байр бий болгож, хэчнээн хүний амьрдлыг баталгааг хангах вэ, хэчнээн хүнийг ядуурлаас гаргах, хэчнээн хүнийг боловсролтой болгож байгаа вэ. Энэ тоо баримт муудсан байгаа.
Ажилгүйдэл буураагүй бүр 110 мянгаар нэмэгдсэн байгаа. Гэтэл хөдөлмөрийн яам маань Америкын “Ренд” гэх судалгааны байгууллагатай жишээтэй. Хэрэв ажилгүйдлийг хэрхэн буруулах талаар 1.3 их наяд төгрөгийг төлж зөвлөгөө үйлчилгээ авч байх гардныхан заагаад өгдөг бол энэ Хөдөлмөрийн яам гэж байх шаардлага байгаа юу.
Би сардаа нэг 1.200.000 мянган төгрөгийн цалин авч байгаа. Гурван сар суугаад 3.700.000 мянган төгрөгийн зардалтайгаар ажилгүйдлийг буруулах, ажил хөдөлмөрийн үнэлэгээг нэмэгдүүлэх цогц бодлогыг боловсруулаад чадаж байгаа ш дээ. Гэтэл 700 мянган доллар үргүй зардал гаргах шаардлага байна уу. Монгол улс үүнийгээ өөрөө хийж чадна ш дээ.
Би одоо веб сайтаас татаж үзээд сууж байна. 2000 мянган судалгааны ажлыг үнэгүй татаж авах боломжтой байгаа юм. Иймэрхүү асуудлуудад зардал гаргах хэрэггүй шүү дээ.
Асуулт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Одоо авсан зээл хуулийнхаа дагуу бол зээлийн дээд хэмжээнд тулчихсан байгаа гэж би ойлгоод байгаа. Энэ зээлийг авснаар зээлийн хэмжээ нэмэгдэх үү? Зээлийнхээ дээд хэмжээг даваад гарчих юм биш биз дээ?
Хоёрт: Арилжааны банкнуудын үйл ажиллагааг сайжруулах гэж байгаа юм бол арилжааны банкнууд уг ажлыг өөрсдөө хийж болдоггүй юм уу? Засгийн газар яагаад үүнийг зээл авч хийх гээд байгаа юм бэ? Зээлийн төлбөрт арилжааны банкнууд ямар үүрэг хүлээж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Одбаяр:
Энэ бол Монгол улсын Засгийн газар холбогдох байнгын хороо зөвшилцөж, зөвшөөрөл аваад түүнийхээ дагуу хэлэлцээр байгуулаад саяхан батлуулах гээд оруулж ирж байгаа асуудал. Өчигдөр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, олон улсын байгууллагатай хамтран ажиллах тухай өндөр дээд арга хэмжээг зохион байгуулсан байгаа. Түүнийхээ маргааш өдөр нь их хурал нь засгийн газрын байгуулсан гэрээг байгуулах шаардлагагүй гэж үзвэл ойлгомжгүй асуудал үүснэ. Гадаад талдаа бол. Дотоод талдаа гэж үзвэл энэ бол Монгол улсын нийт иргэдийн талд үйлчлэх гэж байгаа зүйл. Иргэний үнэмлэхийг төлбөрийн карт болгон хувиргах гэж байна. тэрийгээ гадаад улсад хэрэглэж болох тогтолцоог бий болгох гэж байна. Энэ замаар явахгүй бол бидэнд янз янзын асуудал үүсэж байсан. Тиймээс иргэдийнхээ эрх ашгийг бодож ийм зүйлийг хийх гэж байна. Монгол банк үүнийг дараа нь төлж барагдуулаад явна. Засгийн газраар дамжуулан Монгол банк зээлийг авч байгаа. 50 хувь нь Монгол банк, 10 хувь нь арилжааны банк, 40 хувь нь Монгол банканд ирж байгаа төлбөр тооцооноос нөхөн төлөгдөнө.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
Аж ахуй нэгж болсон банк үйл ажиллагаа явуулахад хийдэг ажил байна. Засгийн газар өөрөө өр ширэндээ ороогдож үхэх гэж байж яагаад заавал Засгийн газар авах гээд байгаа юм бэ? Бас арилжааны банкнууд 10 хан хувь байдаг нь ямар учиртай юм бэ? гэж асууж байна.
УИХ-ын гишүүн Одбаяр: Олон улс төлбөрийн нэгдсэн системтэй байдаг. үүнийг Монгол улс нэвтрүүлэх гэж байна. энэ бол зээлийн лимтэйд багтаж байгаа зүйл. Засгийн газар энэ төлбөрийг хийхгүй. Монголчуудынхаа иргэний үнэмлэхийг карт болгоод түүнийгээ аль ч улсад очоод хэрэглэж болгох ажлыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. Монгол банкны хуулиараа заасан зүйлд төлбөр тооцоогоо найдвартай хийх юм. Төлбөр тооцоо, банк хоорондын гүйлгээ гэх мэт зүйлийг цогцоор нь л шийдэх гэж байгаа юм л даа. 2010 онд Хаан банкны картаар Голомт банкны АТМ-ээс мөнгө авч чаддаггүй л байсан. Үүнийг цэгцэлж авах боломжтой болгосон. Үүний үргэлжлэл ажил энэ юм. Яагаад арилжааны банкнууд 10 хувь юм бэ гэвэл энэ бол арилжааны банкнуудын үүрэг биш, монгол банкны үндсэн үүрэг л дээ. Арилжааны банкнуудын хувьд бид нар сууриа тавьсан тохиолдолд өөрсдийнхөө ажлыг улам өргөжүүлээд л явах үүрэгтэй. Давхар энэ нь өөрөө ашгийн бус ажил болохоор банкнууд дэд бүтцээ шийдэхдээ л хэрэглэнэ.
УИХ-ын гишүүн Энхбаяр:
Өнөөдөр эдийн засгийн хувьд хамгийн их ашигтай ажиллаж байгаа байгууллага бол банкнууд. Арилжааны банкнууд өөрсдөө үйл ажиллагаагаа сайжруулах ёстой байтал ахиад Монгол улсаа барьцаанд тавьж байж 20 сая долларын зээл авч хийдэг. Энэ зарчмыг ойлгохгүй байна. үүн дээр эдийн засгийн хөгжлийн сайд гарын үсэг зурчихсан байдаг. ЭЗ сайд нь өөрөө огцрох асуудал нь яригдаж байтал дахиад зээл авъя гээд ороод ирж байна. Нэг төгрөгийн нэг долларын гадаадын зээлийг Монгол улс авч болохгүй. Монгол банк, арилжааны банкнууд хийх ёстой ажлаа өөрсдөө хий.
Санал хураалт: 48,3 хувийн саналаар дэмжигдсэнгүй
Харилцаа холбооны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулна.
Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын өрсөлдөөний орчинг нэмэгдүүлэх, нийт ард иргэдийн харилцаа холбооны үйлчилгээг авахыг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор дугаартайгаа шилжих үйлчилгээний хуулийн төслийг танилцуулж байна. 2014 оны байдлаар дугаартайгаа шилжих үйлчилгээг гадаадын хөгжингүй орон болон Азийн орнуудыг оруулаад 78 орон дэлхий даяар нэвтрүүлээд байгаа бөгөөд. Цаашид энэ хандлага улам өргөжих төлөвтэй байна. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд үүрэн холбооны хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд нийт санал асуулгад оролцсон иргэдийн 60 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх нэн шаардлагатай болон шаардлагатай гэж үзсэн байна. Монгол улсад дугаартайгаа нэтрүүлэх үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд жилд дунджаар 21,4 тэрбум төгрөг 10 жилдээ 212,3 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний үр өгөөж ирэх боломжтой байгаа. энэ нь тус үйлчилгээг нэвтрүүлэх бас нэгэн шалтгаан болж байна. 2013 оны байдлаар 4,2 сая үүрэн телефон хэрэглэгч байгаа бөгөөд нийт үүрэн холбооны идэвхтэй түвшин нь 144,2 хувьд энэ нь дэлхийн түвшнээс 51,2 хувиар илүү байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч нэг операторын бүртгэлээс гарч нөгөө операторт бүртгүүлж өөрийн хуучин хэрэглэж байсан дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох, үйлчилгээ юм. Нэг үгээр хэлбэл тухайн дугаар нь өөрийнх нь өмч болж байгаа эрх зүйн зохицуулалт юм. Нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь энэ үйлчилгээг хэрэглэсэн тохиолдолд тухайн үйл ажиллагааг үр ашигтай гэж үздэг бөгөөд хэрэглэгчдээс авсан судалгаага