Ж.Батзандан: О.БААСАНХҮҮ бол миний араас явсан ХУУЛЬЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Энэ томилгооны сонсголыг явуулахгүй гэж нэлээдгүй гишүүд эсэргүүцэж байгаа. Тусгай алба гэдэг нь төрийн алба. Нийтийн эрх ашгийг хамгаалдаг алба юм. Энэ хуулийн 4.2.2-т заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар томилгооны сонсгол хийж болно гэж заасан байгаа. Зарим гишүүд хэлж байгаа тусгай алба гэдэг чинь нийтийн алба элчин сайд чинь хөндөхгүй гэж яриад байгаа. Би гайхаад байна.
Солонгост байгаа 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах гэж явж байгаа биз дээ. Гурван сая Монголын үндэсний аюулгүй байдлын төлөө явж байгаа биз дээ, үгүй юм уу? Хууль мэдэхгүй хуульчид нэртэй гишүүдийн яриаг битгий тоо. Томилгооны сонсголоо хийгээд урагшаа хараад яваа. Хурцын машины хонины хонхорт явдаг хүний үгээр явахгүй ээ. О.Баасанхүү шиг баас шиг хүний үгээр явахгүй ээ. Ийм тагнуулын гар хөл болсон хэдэн гишүүдийн үгээр УИХ ажлаа заалгахгүй. Баасанхүү бол миний араас явсан хуульч нэртэй хулгайч юм байгаа юм. Тийм учраас томилгооны сонсгол хийх ажилдаа оръё." хэмээлээ.