Б.ХУРЦ: Л.БОЛД ГИШҮҮН ТА, ЗЭВСЭГ НАЙМААЛЦСАН ШҮҮ

2017 оны 11 сарын 15

УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг эргүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь БНСУ-д Элчин сайдаар Б.Хурцыг томилох тухай юм. Хуралдаанд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцлоо.

Arslan.mn

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-Хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Засгийн газар энэ асуудлыг яаж хүлээж авсан бэ? Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юу?

Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан.

Arslan.mn

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Б.ХУРЦ:

-УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу...?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
49717
1 эможи
keyboard_arrow_up