Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2017 оны 11 сарын 14
УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
- Хүүхэд хамгаалах, аюулгүй байдлын талаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг сонсгох 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49555
0 эможи