ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ ямар асуудлууд хэлэлцэх вэ
2017 оны 11 сарын 12
УИХ-ын 2017 оны намрын чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар баталснаар хүргэж байна.
11 дүгээр сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
- Бусад;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар”
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49474
0 эможи