Д.Зоригт гишүүнд Монголын банкуудыг “Луугийн идэш”-д нийлүүлэхэд туслахаас өөр сонголт байсангүй юу

Д.Зоригт гишүүнд Монголын банкуудыг “Луугийн идэш”-д нийлүүлэхэд туслахаас өөр сонголт байсангүй юу
Засгийн газар төрийн өмчийг эзэнтэй болгох бодлого боловсруулаад түүнийгээ дэмжүүлэх гэж ядаж байхад нь УИХ-д бөөн хэл ам дагуулсаар, найраа наймаа хийж байж бараг гуйж орж ирсэн Д.Зоригт намынхаа эсрэг төлөвлөгөө гаргаж бужигнуулж эхлэх нь тэр. Энэ нь Bank of China-г илтэд дэмжсэн, бас бусдыг өөртөө хань татан урвуулах ажиллагаа байв.
Банкны салбараас хэзээ ч хол байдаггүй, бас хэзээ ч нэмэр тус болдоггүй түүний өсгөж өндийлгөсөн банкийг тоолсноос “оршуулсан”-ыг нь тоолбол амархан. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрхийг гартаа авч байсан тэр цаг үед Төрийн өмчийн хороонд газрын дарга байсан тэрбээр ТӨХ-ны дарга болон дэвшиж өнгөрсөн арав гаруй жилийн дотор өнгө зүс нь хэвээрээ ч бэл бэнчингийн хувьд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн.
Илүү дэлгэрэнгүйгhttp://economics.zaluu.com/index_med.php?id=2086









