Өнөөдөр Төрийн ордонд болох үйл явдлууд

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай;
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Бусад.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
· Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;
· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
· Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· “ДЦС-2 түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт үр дүн”-д хийсэн аудитын тайлан сонсох.
УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА, ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ:
- Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийн уулзалт ярилцлага Төрийн ордны Г танхимд 13.00 цагаас болно.
- УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт болон Хамтын тэтгэврийн тухай, Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийн явцын талаар 6-р сарын 25-ны Лхагва гарагт 11 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.









