Зургаан Байнгын хорооны даргыг ШИНЭЭР сонголоо
УИХ-ын найман Байнгын хороотой. Үүнээс зургаа Байнгын хорооны даргыг шинээр сонгож, нэгийг нь улираалаа.
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав эмчийн чөлөөтэй байгаа учраас тус Байнгын хорооны даргын асуудлыг дараа хэлэлцэхээр үлдээв. Бусад Байнгын хорооны тухайд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцан, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэгийг сонголоо. Харин Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэдийг улираав.