Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хууль ирэх онд хэрэгжинэ
2017 оны 11 сарын 03
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт, "Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оноос хэрэгжих байсныг хойшлуулжээ. Хэдэн төгрөг хэмнэх гээд хуулийн хэрэгжилтийг хойшлуулав. Харин авууштай нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах шийдвэр ирэх оны нэгнээс хэрэгжихээр хэвээр үлдээжээ. Иймд чуулганы индэр дээрээс салбарын сайд тодорхой тайлбар хийх нь зөв байх. Тэгэхгүй бол малчдын тэтгэврийн насыг наашлуулах шийдвэр мөн хойшлогдлоо гэсэн мэдээлэл нийгэмд цацагдах вий дээ" гэв.
Үүнд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, "Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлуулах шийдвэр өнгөрсөн намар УИХ-аас баталсан. Энэхүү шийдвэр ирэх оны эхнээс хэрэгжинэ. Үүнд шаардлагатай 44 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд суулгасан. Үүний зэрэгцээ малчид болон хувийн хэвшлийнхний нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хуулийг нэг жилээр хойшлуулахаар болсон. Бид ОУВС-тай хийсэн тохиролцооны хүрээнд хэд хэдэн нийгмийн хамгаалалтай холбоотой шийдвэр тусгасан. Тиймээс бүх нийгмийн хамгааллын асуудлыг нэг дор хэрэгжүүлэхэд хүнд байна.
Мөн өнөөдөр 250 мянган малчин байгаагаас ердөө 9 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг 150 мянган иргэний 13 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал нөхөн төлүүлэх хууль хэрэгжсэнээр олон жил нийгмийн даатгалаа төлөөгүй хүмүүс шимтгэлээ төлснөөр тэтгэвэрт гарах иргэдийн тоо өснө. Ингэснээр нийгмийн даатгалын санд ихээхэн ачаалал ирнэ. Тиймээс нөхөн төлүүлэх тухай хуулийг нэг жилээр хойшлуулсан. Бүр хүчингүй болгосон зүйл бол байхгүй" гэсэн тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "Эрүүл мэндийн санг тусад нь болгож, нэг байгууллага байгуулах юм байна. Иймд энэ санд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулаарай. Битгий шахааны хүмүүс тавьчихаж үзээрэй. 10 гаруй хуулийг нэг дор хэлэлцэх нь хүндрэлтэй. Үүн дотроо Ашигт малтмалын тухай хууль дээр онцгой анхаардаг юм шүү" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар уул уурхай болон лицензтэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Төсөв дагаж орж ирсэн эдгээр хуульд нийт 10 гаруй хуулийн өөрчлөлт ярьж байгаа ба хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49014
0 эможи