Ипотекийн зээлд жилдээ 5 сая төгрөг төлөхөд үндсэн зээлээс 500 мянган төгрөг хасагддагийг авч үзнэ

2017 оны 11 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Засгийн газар өрийг бууруулахад гол анхаарлаа тавьж, ажиллаж байгаа.

Мөн иргэд ипотекийн зээлд жилдээ таван сая төгрөг төлсөн байхад үүнээс 500-600 мянган төгрөг л үндсэн зээлээс хасагддаг. Иймд Сангийн яамнаас энэ асуудлыг авч үзэхээр төлөвлөж байна. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулж, өр нэмэхгүй байхыг анхааруулж, улсын төсөвт эдгээр компаниудаас 95 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тусгасан" хэмээн хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
49002
2 эможи
keyboard_arrow_up