Гэр бүлийн хүчирхийлэл ХАМГИЙН ӨНДӨР ял шийтгэлтэй ГЭМТ ХЭРЭГТ багтдаг

2017 оны 11 сарын 02

Өнөөдөр НББСШУ, ХЗБХ-ны хамтарсан ажлын хэсгээс Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр "Эрүүгийн хуулиар хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүний ял хоёр жилийн хугацаатай болсон, мөнгөн торгууль төлдөг гэсэн ташаа мэдээлэл гарсан. Өмнөх болон шинэ хууль тогтоомжоор ч тэр бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг Эрүүгийн хуульд байгаа.

Энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр ял шийтгэлтэй таван төрлийн гэмт хэргийн нэг хэвээрээ. 2002 оноос манай улс таван төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял шийтгэл оногдуулдаг болсон. Үүний нэг нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байсан.

Харин цаазаар авах ялыг халсантай холбоотойгоор бүх насаар нь хорих ял болгож өөрчилсөн. Хүчирхийллийн гэмт хэрэг хатуу ял шийтгэлтэй хэвээрээ байгаа. Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял байхгүй. Мөн тэнсэх ойлголт энэ төрлийн гэмт хэрэгт байхгүй" гэв.

Arslan.mn

Асуудал санаа зовоох түвшинд байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг манай улсад үйлдэгдэж байгаа хулгай, зам тээврийн ослын дараа орж байна. Өөрөөр хэлбэл гурав дахь хамгийн түгээмэл үйлдэгддэг гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдах үед улсын төсөв батлагдчихсан байсан.

Улсын төсвөөр шийдэх боломж байгаагүй ч донор байгууллагууд болон олон улсын түншүүдээс идэвхтэй хамтарч ажилласны үр дүнд 2018 онд нэг цэгийн үйлчилгээний 10, түр хамгаалах таван байрыг ашиглалтад оруулна

гэж хамтарсан ажлын хэсгээс мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48954
0 эможи
keyboard_arrow_up