УИХ: Л.Энх-Амгалан: Энэ хориг Ерөнхийлөгчийн хориг юм уу, З.Энхболд таны хориг юм уу
Л.Энх-Амгалан: Энэ хориг Ерөнхийлөгчийн хориг юм уу, З.Энхболд таны хориг юм уу. Өнөөдөр та ийм асуудал оруулж ирээд хүний нэр хүндэд халдаж болохгүй. Та бол одоо УИХ-ын дарга биш, АН-ын дарга биш. Та бол УИХ-ын Тамгын газрын дарга. Битгий танхимд орж ирчихээд бүгдийг нь загнаад бай. Хүмүүсийн нэр төрд халдахаа болиорой.
З.Энхболд: 30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя. Өөрийн чинь хувьцаа эзэмшиж байгаа “Энержи Ресурс” гэдэг компани Тавантолгойг үнэгүй авсан. Түүнийгээ буцаагаад өгчих. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас хориг тавьсан. Л.Энх-Амгалангийн өмч биш, Ч.ХҮрэлбаатарын өмч биш юмаа гэдэг энгийн өмч ярьж байгаа юм. Намаараа ялгараад кноп дарах байх. Гэхдээ баян хоосны ялгаа туйлдаа хүрсний ганц шалтгаан нь ард түмний баялгийг хэдхэн хүн хувьчлаад авчихсанд л байгаа юм. Би чиний авсан Тавантолгойг ярьж байна. Чи шүүх цагдаадаа өгөөд харьц л даа.
Д.Ганболд: Мордохын хазгай битгий болчихоосой. Төсөв ярьж байхад 72 тэрбум, 55 тэрбум гэж нэг удаагийн амь тариа гэх асуудал орж ирлээ. Энэ бол бодлого биш. Зөв зүйтэй бодлого гарч ирвэл хэн ч дэмжинэ шүү дээ.
Манайхаас бусад улс орны стратегийн гэлтгүй бүх баялаг төрд байдаг юм байна. Хамгийн ойрын жишээ гэхэд л Казакстан улсын жишээ байна. Өмнөх Засгийн газрын үед гарсан Дубайн гэрээний асуудал яригдаад байна. Тэгэхээр Тавантолгой, Оюу Толгойтой холбоотой асуудлыг эргэж харах болж байна. Гадны банкаар мөнгийг нь оруулах хэрэгтэй гэж чичирсээр байгаад кноп даруулж байсан. Монголын банкаар дамжуулдаг болгохгүй юм бол хожмоо үр хүүхэд минь биднээс ял асууна шүү.