LIVE: Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

2017 оны 11 сарын 02

Arslan.mn

УИХ дахь Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хоёр Байнгын хорооны гишүүд хоригийг хүлээж аваагүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад аравдугаар сарын 26-нд илгээсэн билээ.

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Байнгын хороодын хурлын саналыг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.11.02/ LIVE

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.11.02/ LIVE

Posted by MNB Монголын Мэдээ on Wednesday, November 1, 2017
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48933
0 эможи
keyboard_arrow_up