МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж чадахгүй байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. Уг нь тус намын бүлэг өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Тэгвэл өчигдрөөс тус намын бүлэг хоёр талцаж, зарим хэсэг нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэх байр суурийг бүлэг дотроо илэрхийлж эхэлсэн. Үүнээс үүдэж өчигдөр 65-ын бүлэг хоёр талд хуралдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй.
Тиймээс энэ асуудалд дахин байр сууриа нэгтгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар гишүүддээ зар тараажээ. Хэрэв хоёр талцаад байгаа нэг намын “хоёр” бүлгийн “удирдлагууд” тохиролцоонд хүрч чадвал өнөөдөр 65-ын бүлэг хуралдах юм.