2018 оны төсвийн хэлэлцүүлгээс МАН завсарлага авлаа

2017 оны 10 сарын 31

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааны эхэнд 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлэг хэлэлцэх, нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтийн дагуу тав хоногийн завсарлага өгч буйг мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48838
0 эможи
keyboard_arrow_up