ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: УИХ

2017 оны 10 сарын 30

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Дархан-Уул аймагт ажиллав. 2017.10.23

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Хууль зүйн болон НББСШУ-ны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг хуралдаж, салбар яамд болон харьяа байгууллагуудын төлөөллөөс саналыг нь сонсож, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэлэлцэв. 2017.10.24

 

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүгийг хийв. Мөн “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг  хэлэлцэхийг зөвшилцөхийг дэмжлээ. 2017.10.24

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх албан бичгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гардуулж өгөв. 2017.10.25

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж яваад золгүй ослын улмаас амь насаа алдсан уулчдын ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийллээ.2017.10.25

 

 

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, Дараа нь Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэв. Мөн Засгийн газраас аравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцсэн юм. 2017.10.25

 

 

Өргөдлийн байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаараа намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө батлав2017.10.25

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Дмитрий Носовыг хүлээн авч уулзан, талууд тамхигүй орчинг бүрдүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 2017.10.25

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв. 2017.10.25

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараа нь Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.10.26

 

Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийв. 2017.10.26

 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.10.26

 

Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.10.26

 

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхлэв. 2017.10.27

 

Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсэг Хүний эрхийн үндэсний комисст ажиллав. 2017.10.27

  Хууль зүйн байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжсэнгүй. 2017.10.27

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Тэмүүлэн нар ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Гадаад харилцааны газрын дарга Д.В.Каманин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.10.27

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ. 2017.10.27

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48773
0 эможи
keyboard_arrow_up