Гишүүдийн ирц хүрээгүй тул УИХ-ын чуулган өндөрлөлөө
2017 оны 10 сарын 27
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн ирцтэй холбоотойгоор хуулийн төслийн гол саналууд унаж байгаа учир УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлүүлэх санал гаргалаа.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар:
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн хэлэлцэх эсэх/
- Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм.
Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул эдгээр асуудлыг дараа долоо хоногт хэлэлцэхээр хуралдааныг ийнхүү хойшлууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48699
0 эможи